Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг 403 мянган хүүхдэд нөхөн олгохоор болжээ.
Хүүхдийн мөнгийг олгохдоо энэ оны 1-7 сарын мөнгийг олгох бөгөөд үүнд зарцуулагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн аж. Энэ мөнгө өнөөдөр 17.00 цаг гэхэд иргэдийн дансанд шилжиж дуусах юм байна. Олон хүний мөнгө шилжиж байгаа учраас бага зэргийн хугацаа алдаж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Харин хүүхдийн мөнгөө авч байгаа иргэдийн долдугаар сарын мөнгө болох 18.7 тэрбум төгрөгийг маргааш 14.00 цагаас шилжүүлэх бөгөөд маргааш гэхэд бүх мөнгө шилжиж дуусна гэв.
Мөн шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авахын тулд өөрт ойр байгаа дурын банкинд өргөдөл өгч, данс нээлгэн авах боломжтой аж: Нэн яаралтай маргааш өглөөнөөс өмнө дансаа нээлгэх хэрэгтэй гэдгийг Ж.Мөнхбат хэллээ.