Энэ зуны солилцоо наймааны зах дээр хамгийн сайн ажилласан багуудын нэг нь Оклахома Сити Тандэр. Тэд Индиана Пэйсэрстэй хийсэн наймаанаас лигийн элит довтлогчдын нэг Пол Жоржийг авсан.
Улирлын үнэ цэнэтэй тоглогч Рассэл Вэстбрүүк болон Пол Жорж гэсэн хослол үүсээд байсан бол Тандэр жижиг тоглогчдын шугамаа зузаатгаж, лигийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг Андрэ Робэрсонтой дахин гурван жилийн гэрээ үзэглэж чадлаа. Гэрээний дүн 30 сая ам.доллар гэнэ.
Рассэл Вэстбрүүк, Пол Жорж гэсэн тоглогчид байхад Робэрсонд довтолгоонд хүч зарцуулаад байх шаардлага байхгүй. Нэг үгээр хэлбэл ОКС-д сайн хамгаалагч хэрэгтэй байсан. Түүнийгээ авч чадлаа. Талбай дээр сүпер оддоо хамгаалалтад амраах нь Оклахома Сити Тандэр багт ч ашигтай. Пол Жорж, Рассэл Вэстбрүүк хоёр зөвхөн довтолгоондоо хүчээ нөөснөөр лигийн хамгийн “эвгүй” багуудын нэг нь Оклахома Сити Тандэр байх болно.
Магадгүй Оклахомагийн чөлөөт агентаас авах дараагийн хүн нь тоглолт найруулах, оноо авах чадамжтай Монта Эллис байж болох юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |