Макларен баг шинэ хөдөлгүүр ашиглана
2017-07-06

 

Формула 1-ийн ДАШТ-ий Австрийн гранпри энэ долоо хоногт болно. Хэдийгээр аваргын өрсөлдөөнийг тэргүүлж байгаа Феррари, Мерседес багууд анхаарлын төвд байгаа ч Макларен баг зүй ёсоор анхаарал татаж эхэлжээ.

 

Учир нь тус гранприд Макларен багийнхан шинэ хөдөлгүүр ашиглах гэнэ. Одоогоос 2 жилийн өмнөөс Хондагийн хөдөлгүүрийг дахин ашиглах болсон Макларен багийн хувьд Азербайжаны гранпригийн үеэр уг хөдөлүүрээ туршиж үзсэн бөгөөд энэ долоо хоногт шууд үндсэн уралдаанд ашиглах аж.

 

Хондагийн төлөөлөгч Юүсүкэ Хасэгава энэ хөдөлгүүртээ ихээхэн найдлага тавьж байгаа бөгөөд Австрийн уралдаанаас эхлэн үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа гэнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
TESLA MONHIIN HODOLGUUR
2017-07-09