Герман улсад нээлтээ хийсэн Тур де Франс уралдаан дуулиан шуугианаар дүүрэн Францын хилийг давлаа. Уралдааны 3 дахь гараа Бельгийн Льеж хотоос Францын хойд хилийн Лонгви хүртэл 212.5 км зайд үргэлжилсэн юм.
Энэ нь спринтерүүдэд тохирсон тэгш замын уралдаан байсан учраас уралдааны төгсгөлд олон дугуйчин өрсөлдөөнтэй финишийг хийсэн юм. Тэгвэл энэ төгсгөлийн үеэр Словакийн дугуйчин Дэлхийн аварга Петер Саган, Их Британи спринтер Марк Кавендишийг түлхэж унагасан байна. Улмаар Саган гарааны ялагчаар тодорсон юм.
Ингээд уралдааны дараа зохион байгуулагчид үйл явдлыг дахин нягтлахад Петер Саган санаатайгаар Марк Кавендишийг түлхэн унагасан болох нь тогтоогджээ. Зохион байгуулах хороо яаралтай хуралдаж, дүрмийн дагуу Словак эрийг уралдаанаас хасах шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэрийн дараа Петер Саган сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд энэ явдалд өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү Дэлхийн хошой аварга, Европын аварга, 2015 оны Дэлхийн шилдэг тамирчин Петер Саган 2017 оны Тур де Франс уралдааныг орхилоо.
Г.Баяраа
Уншиж байна |