Багаас хамааралтай чөлөөт агент болоод байсан Отто Портэрт Брүүклин Нэтс баг 4 жилийн 106 сая ам.долларын санал тавьлаа. Вашингтон Визардс баг энэ үнийн саналыг дүйцүүлж авч үлдэж болох юм.
Отто Портэрийг Сакрэмэнто Кингс, Юта Жазз багууд мөн сонирхож байсан юм. Гэхдээ Нэтс рүү явах магадлал хамгийн өндөр болж байна. Вашингтон хэрвээ түүнийг авч үлдвэл ойрын жилүүдэд сүпер одод болох Брэдли Бийл, Жон Уолл нартай гэрээний сунгалт хийх, цаашлаад багийн бүрэлдэхүүнийг сэлбэх зэрэгт үлэмж бага боломжтой болж ирнэ. Тиймээс адилхан байрлалын Келли Үүбрэг хөгжүүлж, Отто Портэрийг явуулах таамаглал байна.
Нэтсийн хувьд түрүү жил Аллэн Краб, Тайлэр Жонсон нарын төлөө мөн үнийн санал хүргүүлж байсан. Гэхдээ тухайн үед тус тусын багууд нь үнэ дүйцүүлэн авч үлдэж байсан билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |