Сакрэмэнто Кингсийн шинэ цэргүүд
2017-07-05

 

Урд шөнө Бостоноос гадна өөр нэгэн баг бас чөлөөт агентын зах дээр идэвхитэй байсан нь Сакрэмэнто Кингс. Түрүү жил багийн од ДэМаркус Казинсыг явуулсны дээр холбон тоглогч Даррэн Коллисоныг алдаад байсан тэд залуу тоглогчиддоо НБА-ын нэн хэрэгтэй бүхнийг зааж өгөх Зак Рэндольф болон Жорж Хилл гэсэн хоёр тоглогчийг өнгөрсөн шөнө авлаа. Зак Рэндольф “Хаад”-ын эгнээнд 2 жилийн 24 саяаар нэгдсэн бол Жорж Хилл 3 жилийн 57 саяын гэрээтэйгээр хүч зузаатгалаа.

 

Жорж Хиллийн хувьд энэ жилийн шинэ залуу тоглогч Дэ Аарон Фоксын гол сургагч болох бол, Зак Рэндольф нь Уилли Коли Стайнд бүхнийг зааж өгөх боломжтой юм. Мөн залуу Кингст хувцас солих өрөөний уур амьсгал, туршлага зэрэг зүйлсийг дээрх хоёр тоглогч хангалттай өгөх биз ээ. Цалингийн цэс өссөн энэ үед Сакрэмэнто Кингс ямар ч байсан дараагийн үеэ бэлдэх хоёр боломжийн гэрээг боломжийн үнээр байгууллаа.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин