Экс Формула нэгийн нисгэгч Роберт Кубица маргааш дахин Ф1-н болид жолоодох болжээ. 2011 оны өвөл раллид оролцох үеэрээ тун ноцтой осолд орж баруун гараа алдсан тэрбээр энэ явдлаас хойш Ф1-ийн машин жолоодоогүй байсан юм.
2006-2010 онд дээд ангилалд амжилттай өрсөлдөж, Саубер, Рено зэрэг багын нэрийн өмнөөс уралдаж байсан тэрбээр замналдаа 12 удаа шагналын тавцанд зогсож, 1 удаа ялалт байгуулж байсан түүхтэй.
Тэгвэл Кубица маргааш Испанийн Валенсиа хотын Рикаро Тормо авто тойруулгад Рено багтай хамт сорил хийхээр болжээ. Тэрбээр Рено багийн 2012 оны загвар болох Лотус-Е20 загварыг унаж зам дээр гарах гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |