Мэргэжлийн тамирчдын дуу хоолой
2017-07-05

 

Олон улсын усан спортын холбооны эсрэг мэргэжлийн тамирчид нэгдээд байна. Нийт 30 гаруй мэргэжлийн тамирчин нэгдэж, Мэргэжлийн усанд сэлэгчдийн олон улсын холбоо нэртэй байгууллагатай болжээ. Уг холбоо нь олон улсын усанд спортын холбоо (FINA)-нд тамирчдын санал бодол, дуу хоолойг хүргэж зорилготойгоор байгуулагджээ. Ялангуяа холбооноос баталсан шинэ дүрмийн өөрчлөлтийг энэ тамирчид тууштай эсэргүүцэж байгаа юм.

 

Шинэ холбоонд Дэлхийд нэр алдраа түгээсэн хэд хэдэн тамирчид багтсны дотор Дэлхийн дээд амжилт эзэмшигч Унгарын нэрт тамирчин Катинка Хоззу тэргүүтэй хэд хэдэн Олимпийн аваргууд багтсан байна. Өчигдөр энэ байгуулагад Их Британийн 2 тамирчин нэгдэн орсон нь Олимп, Дэлхийн аварга Адам Пити, Олимпийн хошой мөнгөн медальт, Дэлхийн аварга Жэймс Гай нар аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин