С.Гантогоо: Би “Цагаан сонголт” хийхгүй

“Яг түүн шиг” шоуны оролцогч, БНСУ-ын “Монтант” урлагийн байгууллагын дуучин С.Гантогоогийн зургийг зөвшөөрөлгүй ашиглаж, сонгуулийн сурталчилгаанд ашиглажээ.
Түүний зургийг фэйсбүүк хуудаснаас нь зөвшөөрөлгүй авч, “Цагаан сонголт” хийхийг уриалсан постонд ашиглаж, сошиал хуудсаар тараасан аж. Үүнд дуучин С.Гантогоо “Миний зургийг ийм зүйлд зөвшөөрөлгүй ашиглаж нэр хүндэд минь халдаж, үзэл бодлыг нь үл хүндэтгэн өмнөөс минь ийм зохисгүй үйлдэл хийж байгаад туйлын харамсалтай байна. Би сонгуулийн сурталчилгаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Гэтэл учрыг нь олоогүй байж Солонгос руу гаа яв зэргээр элдвээр харааж, зүхсэнд гомдолтой байна. Би иргэнийхээ үүрэг эрх болсон сонгох эрхээ хэнээр ч заалгахгүй, хэнд ч хэлэлгүйгээр хийнэ. Залуусдаа хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна” гэх тайлбарыг хийлээ.
Дашрамд сонирхуулахад тэрбээр БНСУ-ын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн монгол дахь салбарын элч дуучин болжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ