Уимблдоны эхний өдрийн тойм
2017-07-04

 

Их дуулгын цуврал тэмцээний нэг болох Уимблдоны эхний өдөр нэгэн сенсацтай тоглолт болж өнгөрлөө. Дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдсэн Стан Вавринка тэмцээний эхний өдөр Даниил Медведевт ялагдаж тэмцээнийг орхилоо.

 

Өдгөө 32 настай, их дуулгын гурван удаагийн аварга аварга залуу 6:4, 3:6, 6:4, 6:1 гэсэн онооны харьцаатайгаар хожигдол хүлээсэн юм.

 

Энэ хооронд Рафаэл Надал эхний хожлоо Жон Миллманаар авч гурав дахь удаагаа Уимблдоны аварга болоход нэг алхам ойртсон юм.

 

Мөн дэлхийн чансааны 20 Ник Кирьос өрсөлдөгчөө барсангүй. Тоглолтын үеэр тэрээр гуяндаа гэмтэл авч зодог тайлахаар болоод байна.

 

Вавринкаг буулган авсан Медведев замналдаа анх удаагаа дэлхийн чансааны топ 50 тамирчны нэг болсон. Түүний энэ ялалт нь Уимблдонд байгуулсан анхны хожил байсан юм. Энэхүү баяраа тэрээр зүлгийг үнсэж илэрхийлсэн байна. Энэ хожлынхоо талаар тэрээр “ Оноо 5-1 болох үед би хэрвээ хожвол сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэх талаар бодож эхэлсэн. Тэгээд их дуулгат анхны хожлоо авсан учраас зүлгийг үнссэн юм. Ер нь Уимблдонд ялсан тамирчид зүлэг үнсэж л байдаг шүү дээ” хэмээжээ.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин