Улсын харцага Т.Баасанхүү: Би барилдаж эхэлснээсээ хойш хэнд ч бууж өгөөгүй
2017-07-04

 
 
Монгол Улсын харцага Т.Баасанхүүг элдэвтэй барилддаг бөх гэдэг. Бараг л хазахаас бусдыг хийнэ. 2013 онд улсын цол хүртсэний дараахан уулзаж ярилцахад цолоо ахиулахын төлөө барилдана л гэж байсан. Тэгвэл 2015 онд одтой сайхан барилдаж улсын харцага болсон юм. Түүнтэй саяхан уулзлаа.
 
-За сайн уу. Харцагын бэлтгэл ханаж байна уу даа?
 
-Увс нуур галынхаа бөхчүүдтэй бэлтгэлд гарчихаад байна. Ер нь манай гал шиг аварга, арслан, заан гээд бүхий л цолтноос бүрдсэн хүчтэй гал ховор шүү дээ. Улсад түрүүлсэн бөх гэхэд л дөрөв, тав байна. Зохион байгуулалт сайтай. 
 
Бэлтгэлийн өвөрмөц арга барилтай. Тэр нь уламжлал болж явдаг ч хэн бүхэн тийм гээд ойлгочих боломжгүй. Цул нэгдэлтэйнх. Дэвжээний бөхчүүд маань намайг үргэлж дэмжиж байдагт баярладаг.
 
-Ер нь Увс аймаг гэхээр бөхийн тухай бодол орж ирдэг. Арга ч үгүй юм даа. Ойрмогхон гэхэд улсын наадмын түрүүг гурван жил дараалаад танай аймгийн бөх авч байсан болохоор...?
 
-Гурван жил юу ч биш биз дээ. Баянаа аварга завсаргүйгээр 10-аад удаа түрүүлсэн шүү дээ.
 
-Танай Тэс сум бас бөхийн даллагатай нутаг гэдэг дээ?
 
-Тийм ээ. Манай сум улсын цолтой бөхөөр улсдаа бараг л тэргүүлдэг байх шүү.
 
-Тэдний нэг нь өөрөө. Бөхийн удамтай биз?
 
-Эхийн талдаа удам бий. Аймгийн арслан цолтой Арслан, аймгийн заан Зана гэж ах дүү хоёр бөх байсан юм билээ. Миний ах Төрөөгийн Мягмаржав гэж аймгийн арслан бий. Бөх сонирхогчид мэднэ байх. 1970-1980-аад онд улсын аварга шалгаруулах барилдаанд байнга л ирдэг байсныг. Т.Даваажав гэж миний дүү сумын заан бий. Харин улсын цолд хүрсэн нь би юм даа.
 
-Өөрийг чинь тун багаасаа барилддаг байсан гэж сонссон юм байна?
 
-Сургуульд байхдаа самбо, жүдогийн секцэнд явдаг байлаа. Үндэсний бөхөөр нэг удаа овооны наадамд очоод барилдчихсан чинь түрүүлчихсэн. Санамсаргүй тэр амжилт бөхөд улам дурлахын эхлэл байж дээ. Тухайн үед А.Сүхбат аваргын барилдааныг л их үзнэ. Дотроо ийм бөх болохсон гэсэн бодол дийлнэ. Түүнийг яагаа ч үгүй зодог тайлллаа гэхэд нь их уйлж билээ.
 
-Анхны цол чинь ямар цол байсан бэ?
 
-2008 онд доо. Манай аймагт аваргуудын нэрэмжит барилдаан болоход би тойргийн барилдаанд 31 бөхөөс 28 давж аймгийн начин болсон. Дараа жил нь аймагтаа үзүүрлээд аймгийн заан болсон. Тэгэхэд ах Т.Мягмаржавтайгаа үзүүр, түрүүнд үлдсэн. Тэгвэл 2012 онд Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон.
 
-Улсын начин болсон чинь миний санаанд тод байна л даа. Дөрвийн даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг давчихаад их дээр үсэрч байгаа содон дүр зураг бий?
 
-Их л баярласан даа. Өмнөх жил нь мөн түүнтэй дөрвийн давааны нугалаанд таарч унасан. Аралтай мундаг бөх. Нэг баригдчихвал бярдчих гээд хэцүү. Эхний жил түүнд унахдаа цол бодож яваад л унасан. Үүнийг ухаараад дахин таарахдаа юу ч бодоогүй шийдмэг сайхан үзчихье л гэж гарсан.
 
-Ер нь өөрөө жижигхэн биетэй. Гэтэл том бөхчүүдтэй тун адтай сайхан барилдаж харагддаг. Энэ юутай холбоотой вэ?
 
-Зарим хүн том бөх хэцүү. Чацдаад гэдэг. Надад бол харин том бие хаатай бөхчүүдтэй барилдах аятайхан ч юм шиг санагддаг. Хөдөлгөөн багатай байдаг. Адилхан бужигнасан бөх л хэцүү. Том хүнтэй барилдахад барьцанд нь орж л болохгүй дээ.
 
-2013 онд Цагаан сарын барилдаанд нэг их сайхан барилдсан даа?
 
-Тийм ээ. Шөвгийн наймд үлдээд өнөөгийн улсын арслан Н.Батсуурьтай харцага байхад нь тунаж барилдаад давсан. Дөрөвт үлдээд тэр жил улсын начин Л.Цэрэнтогтоход унаж байлаа.
 
-Тэр үеэс хойш улсын харцага гэдэг өндөр цолд хүрлээ. Тэгвэл одоо цолоо ахиулчих бодол бас байдаг биз?
 
-Тэгэлгүй дээ. Түүний төлөө л бэлтгэлээ тасалдалгүй хийж байна. Заал танхимын барилдаанд байнга оролцдог. Энэ чинь л сайн бэлтгэл дээ. Залхуугаас хол байхыг боддог.
 
-Бөхийн өргөөнд өөрийн чинь барилдааныг их хардаг гэдэг юм билээ, бөх сонирхогчид. Өнгөрсөн жил аварга Ч.Санжаадамбыг нэг удаа тун уран барилдаж хаясан?
 
-Энэ ч тохиолдол л доо. Гэхдээ яг бужигнасан барилдаан дунд аварга намайг өөрийгөө давуулаад шидэх барьц авсан үед хөл нь цөмрөөд харагдсан. Тэгэхээр нь өсгийлдчихсөн чинь өеөдчихсөн аварга.
 
-Барилдаан таардаггүй бөх гэж байдаг уу?
 
-Тэрэнтэй барилдаан таардаггүй бөх гэж надад бараг л алга. Тэгэхдээ хэнийг ч энэ амархан гэж басч болохгүй.
 
-Дархан мэх чинь гэвэл?
 
-Мордох, хонгодох, зөрж хутгахыг арай дөнгүүр хийдэг юм болов уу даа. Гэхдээ барилдааны явцад харж чадвал ямар ч мэх хийж болох юм шиг санагддаг.
 
-Сүүлийн үед бөхийн найраа гэж их болсон. Энэ талаар өөрийн чинь бодол...?
 
-Би үүнээс хол явдаг. Үнэнийг хэлэхэд улайм цайм найраа хийгдлээ гэдэг харахад үнэн юм байдаг. Ер нь тэгээд үндэсний бөхөд засч залруулчихмаар юм бий л дээ. Энэ нь дүрмийн алдаа нөлөөлдөг. Үндэсний бөхийн хуучирсан дүрмийг өөрчлөх цаг болсон.
 
-Өөрөө ер нь хэн нэгэнд бууж өгсөн удаа бий юү?
 
-Би барилдаж эхэлснээсээ хойш хэнд ч бууж өгөөгүй. Хойшид ч цээрлэх юм энэ.
 
 
Д.НАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Shuud.mn
Сонин хачин
21:
bayanaa zavsartai luivartai zarim buhchuudiig shorond hiilgej baij l 10 turuulsen dee baasanhuug demjdeg ih demjdeg baisan yum ih teneg n uhur baina 3 davbal ih yum
2017-08-09
Цэдэнбал:
Баянмөнх будилиантай 10 түрүүлсэн ухаантай юм. Би ч их дэмжсэн тэр ч их хор найруулсан хөөрхий
2017-07-05
эрдэнэ:
Бид цөөхүүлээ шүү бие биенээ хүндэлж сур
2017-07-05
Зочин:
Дашыг начин болгож 5ын даваанд 250 сая төгрөг авсаныг Дундговын бид нар мартахгүй шүү
2017-07-05
1:
2015 онд Дашыг мөнгөөр начин болгосон найраанд оролцож явсанаа мартсан юм байх даа
2017-07-05
Увсынхан Гэж Хэруулч , Атаархуу, ХУНИЙ адагнууд б:
УВСын пизда нарыг хотоос хоогоод увс д хоорондоо бие биенийхээ малын хулгайлаад хучингээ хийгээд, хоорондоо ноцолдоод байлгах хэрэгтэй,, НОВШИЙН хунийадагнууд дааа . УЗЭН ядар байнаа
2017-07-05
УВСын пизда нар их Том хуцнааа:
УВСын хазгай хэлтнууд буру хандтай. Увсынхан Нуур огч болохгуй байнга дарж, Уурлуулж бухимдуулж байх хэрэгтэй.. Новшын эрээ цээргуй АЙмаар Хулгай хийдэг.. Бугд заргач Хулгайч гарчсан пизда нар
2017-07-05
Зочин:
bayanaa zavsartai luivartai zarim buhchuudiig shorond hiilgej baij l 10 turuulsen dee baasanhuug demjdeg ih demjdeg baisan yum ih teneg n uhur baina 3 davbal ih yum
2017-07-04
Zochin:
JUDAGGUI NOVSHIIN HAR DURVUD BAYAN MUNKH GICHII ODOO ZAVSARGUI HEZEE 10 TURUULCHIV SHAAKH YUMAA SHEES CHINI ENE JIL 3 DAVBAL IKH YUM GULUGUU
2017-07-04
Зочин:
300 sayar gesen bh shvv
2017-07-04
Dogii:
Dashid ugsun shvvde hudlaa yariad bh yumaa
2017-07-04
Зочин:
300 sayar gesen bh shvv
po:
tes chin maliin hulgaich zawhai huuheneere aldartai bzde deer uedee manjiin amband mori unaagaar alba baridag nutag bsn nogoon nvdtei baliar humuus de
2017-07-04
зочин:
Тэр Баянмөнх чинь завсаргүй арав түрүүлж байгаагүй шүү.зусардана зусардана гэхэд арай дэндэх байх шүү.
2017-07-04
Зочин:
Нэгхэн жилийн өмнө Санжаадамбад өгсөнөө яагаад мартчихваа.
2017-07-04
Зочин:
чи халдагатай банди уу уулзаад банди гэдгийг харуулж болно шуу
2017-07-04
Зочин:
харганы шээснууд хуцаж бна даа Харцага минь хичээгээрэй
2017-07-04
1:
ШАЛДАН БАНДИ ШИГ ЭР ДЭЭ ЧИ
2017-07-04
Зочин:
чи халдагатай банди уу уулзаад банди гэдгийг харуулж болно шуу
Зочин:
Aatai mah goyo barildaan uzuulerei. Avraga bolbol wow.
2017-07-04
zochin:
nachin boldog jilee 6 giin dawaand munhbat awragaaa uguul baih ch bilee deg kkk
2017-07-04
zochin:
Aan Dundgoviin Dashid uu?
2017-07-04
Зочин:
BVX XVH BVDVVH OBCND GEJ
2017-07-04
zochin:
uvsiin yum gesendee ulaan tsaim tuuj bna daa, gej. kkk
2017-07-04
Зочин:
Начин төрүүлснийг чинь Улсын наадмаар харж л суулаа. Шааж болохгүй ээ дүү
2017-07-04
Зочин:
Дашид начин өгсөн байх шүү хамаагүй попор ч болохгүй
2017-07-04
Зочин:
Баянаа аварга засвартай 10 түрүүлсэн
2017-07-04