Дурант өөрийгөө золиослов
2017-07-04

 

Кэвин Дурант Голдэн Стэйт Уорриорстой 2 жилийн 53 сая долларын гэрээгээ сунгалаа. 2018-2019 онд гэрээний заалтын хүрээнд тоглох, цуцлах эрх нь тоглогчийн өөрийн мэдэлд гэсэн заалттайгаар дахин нэг улирлыг бага цалинтай өнгөрүүлэхээр боллоо. Угтаа түүний үнэлэмж энэ цаг үед хамгийн өндөрт тооцогдох ёстой.

 

Дурантын хувьд эхний жилдээ 34.65 сая ам.доллароос эхэлж цалин аваад 5 жилийн 201 сая ам.долларын гэрээг үзэглэх боломжтой байсан юм. Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Андрэ Игудала өөр багтай гэрээ хийсэн нөхцөлд Рүди Гэйг эгнээндээ нэгтгэхийн тулд шинэ байгуулсан 2 жилийн цалингаас ч бага цалинг Кэвин Дурант авч болох байсан гэнэ. Түүний хувьд аварга авахыг юунаас ч илүү хүсэж байсан бололтой.

 

Голден Стэйт энэ өвөл Клэй Томпсон, Дрэймонд Грийн хоёрын нэгийг алдаж болзошгүй байдалд орж байна. Нөхцөл байдлын хувьд баг энэ тоглогчдын гэрээг нь дуусгаж, чөлөөт агентийн зах зээлд сул алдахыг хүсэхгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар наймаанд оруулахыг багийн удирдлагууд зорих болов уу.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
i3:
iljigiig zar tgd avarga avj chadku D
2017-07-04
Зочин:
Тураалын гол урвагч новшшшш
2017-07-04