Маргаан дагуулсан цамц
2017-07-04

 

Тур де Франс уралдааны нээлтийн гарааны үеэр Их Британийн Скай баг тун өндөр амжилттай байсан. Германы Дюссельдорф хотод болсон хувийн цуваа уралдааны эхний 8 байранд Скай багийн 4 гишүүн багтсан юм. Тэгвэл тэдний шинэ өмсгөлд гол учир байна гэж үзэх хүмүүс олон байсан юм.

 

Үнэхээр тус багийн өмссөн өмсгөлд жижиг цэг бүхий наалтууд их орсон байсан нь хардлага төрүүлсэн. Үүнийг тамирчны биед тэжээлийн бодис өгөх зориулалттай гэж маргах хүмүүс ч олон байна.

 

Тэгвэл Скай багийн зүгээс энэ өмсгөлд ямар нэг асуудал байхгүй гэж мэдэгджээ. Мөн Тур де Франс уралдааны шүүлт хариуцсан ерөнхийлөгч Филиппе Мариен “Энэ цэгүүд нь өмсгөлийн нэг хэсэг мөн” гэдгийг хэлсэн байна. Уралдааны зохион байгуулагчид асуудал гарсны дараа Скай багийн өмсгөлүүдийг шалгаж үзжээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин