Солонгосын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн М.ТҮМЭНБАЯР
2017-07-04

 

БНСУ-ын Чунчон мужид энэ сарын 2-ны өдөр эхэлсэн Korea Open 2017 олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд Алдар спорт хороо, Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр -58кг жинд хүч үзэн АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. Тэрбээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж, шигшээ тоглолтод Япон улсын шилдэг тамирчинг хожсоноор жиндээ аваргалж АЛТАН МЕДАЛийн эзэн боллоо. Мөн Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, багш Hur Inyon шилдэг дасгалжуулагч болов.

 

Түүний жинд нийт 59 тамирчин хүч үзсэн юм. Энэхүү алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авч Монгол Улсын анхны АЛТАН МЕДАЛЬ болж Монголын таеквондогийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

 

Уг тэмцээн нь G2 ангиллын буюу Олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог тэмцээн бөгөөд дэлхийн 70 гаруй орны 3000 гаран тамирчин оролцож байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongold ganz bayarlah um hyyhed, zaluuchuud ih hoorhon, mundag avyastai, amjilttai , uhaantai bolj baigaa yavdal,,,,bayar hyrgie
2017-07-04
UBcitizen:
Mundag bn! Ulam Ikh AMJILT!!!
2017-07-04
zochin:
manai zaluushuud maan iim l mundagshde bayar hurgey
2017-07-04
Зочин:
mundag yum.delkhiin avarga
2017-07-04