Мессигийн хурим нижгэр боллоо
2017-07-03

Өнгөрөгч амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 1-д Росарио хотод өдгөө 30 настай Дэлхийн Шилдэг Хөлбөмбөгчин Лионель Месси болон 29 настай Антонэла Рокуццо нарын хурим боллоо. Хосууд хуримаа 260 зочинтойгоор цагдаагийн хамгаалалтад нижгэр тэмдэглэжээ.  

 

Аргентиний болон Барселона клубын довтлогч Лионель Месси 13 насандаа Испани руу нүүхээсээ өмнө буюу тодруулбал 5 настайгаасаа хойш гэргийтэйгээ тоглож өссөн аж.

 

 

Хосуудын хуримд оролцохоор түүний багийн андууд болон найз нар болох Луис Суарез, Неймар, Жеррард Пике болон түүний гэргий Колумбын алдарт дуучин Шакира нарын дэлхийн одод хувийн онгоцоо хөлөглөн Росарио хотод ирсэн байна.

 

Уг хуримын үеэр дэлхийн 150 хэвлэл мэдээллийн ажилчид, сэтгүүлч, зурагчид ажилласан юм. Тэдэнд тусгай хэвлэлийнхний бүс гэж гаргаж өгсөн боловч хуримын бүх үйл явцыг сурвалжлах эрх олгоогүй гэнэ. Мөн хуримд ирж буй алдартнуудыг харахаар энгийн иргэд ч маш ихээр цугларсан байжээ.

 

Анх 5 настайдаа танилцаж байсан дурлалт бүсгүй Рокуццо нь Мессигийн хамгийн сайн найз Лукас Скаглиагийн үеэл байсан юм. Месси 13 насандаа Барселона клубыг зорьж байсан түүхтэй. Гэхдээ Месси өөрийнхөө өсөлтийг дэмжих дааврын эмчилгээний төлбөрийг төлүүлэх болзолтойгоор Барселонад очиж байсан юм.

 

Одоо хосууд 2 хүүгийн хамт Барселон хотод амьдардаг юм. Сүйт бүсгүй Рокуццо нь Барселон хотод амьдардаг дизайнер Роса Кларагийн даашинзаар гоёжээ. Уг дизайнер нь Эва Лонгориа, Испаний хатан хаан Летисия нарын дааншинзыг урладаг бүсгүй юм.

 

Хуримын зочид: 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин