Атланта Хокс багийн хүчний довтлогч Пол Милсап чөлөөт агентын уулзалтуудаа эцэслэлээ. Бүх одод хүчний довтлогчийн хувьд Дэнвэр Наггэтс багтай 3 жилийн 90 саяын гэрээг хэдхэн цагийн өмнө үзэглэсэн гэдгээ зарлав. Түүний гэрээний гурав дахь жилийн цуцлах, сунгах эрх нь багийн мэдэлд гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрээр 2015 онд Хокстой 3 жилийн 58 сая ам.долларын гэрээг үзэглэж байсан юм. Тэгвэл Ал Хорфорд, Кайл Корвэр нарын тоглогчдоо явуулж сэргээн босголтын замд ороод байсан Атланта Хоксын ирээдүйн төлөвлөгөөнд өдгөө 32 настай хүчний довтлогч багтсангүй. Түүнийг бүх оддын тоглолтын үеэр буюу өнгөрөгч өвөл солих талаар яриа гараад байсан нь ийнхүү биелэлээ оллоо.
Милсап Дэнвэртэй уулзахаас өмнө Сакрамэнто Кингс, Финикс Санс багуудтай уулзаад байсан юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |