Азийн Хөлбөмбөгийн Холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн нэг бүр нь 100,000 төгрөгний үнэтэй “Arrow” брэндийн бөмбөгийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо өнгөрөгч амралтын өдрүүдээр үндэсний лигийн болон нэгдүгээр лигийн багуудад гардууллаа. Үндэсний лигийн баг тус бүрт 10 ширхэг, нэгдүгээр лигийн баг тус бүрт 5 бөмбөгийг гардуулсан нь багуудад лигийн албан ёсны бөмбөгөөр бэлтгэл сургуулилтаа хангах боломжийг бий болгож байгаа юм. Тус брэндийн бөмбөг нь өнгөрсөн өвлийн футзалын “Пепси лиг”-ээс эхлэн МХБХ-ны тэмцээн уралдаануудад ашиглагдах болсон билээ. АХБХ-оос хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны бөмбөг тул “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн төдийгүй МХБХ-ны тэмцээн уралдаанууд “Arrow” брэндийн бөмбөгөөр явагдаж эхэлсэн. Өмнөх долоо хоногт орон нутгийн салбар холбоодуудад “Arrow” брэндийн бөмбөг очсон бол өнгөрсөн бямба, ням гаригт үндэсний лигийн болон нэгдүгээр лигийн багуудад гардуулсан нь энэ юм. Мөн энэхүү бөмбөгийн зөвхөн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т зориулсан хувилбар байгаа нь одоо манай лигийн тоглолтуудад ашиглагдаж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |