ДАШТ эхлэхэд 11 сарын хугацаа үлдээд байгаа энэ үед ердөө гуравхан баг орох эрхээ баталгаажуулсан байгаа билээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар ганцхан зүйл л тодорхой болоод байна. Энэ бол одоогийн байдлаар чансаагаараа гол түрүүлэх магадлал өндөртэй багаар Германы шигшээ баг нэрлэгдэж буй явдал юм.
ОХУ-ын Санкт-Петербург хотод болж өндөрлөсөн уг тэмцээнд Чили болон Германы шигшээ багууд аваргын төлөө тоглосон юм. Тоглолтын нэгдүгээр хагаст гаргасан Чилийн шигшээ багийн хамгаалалтын том алдааг “Герман машин” алдалгүй ашиглаж, тэр давуу байдлаа алдалгүй явсаар тоглолтын үндсэн цагт ялагч нь болов.
Шигшээ багуудын ерөнхий төлвийг харваас тэдэнтэй өрсөлдөх баг одоохондоо хараахан үгүй байна хэмээн хөл бөмбөгөөр дагнан бичдэг гадаадын эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь ихэнхи шигшээ багууд үе солигдох мөчлөг нь яг өдийд таараад байгаа юм. Тиймээс туршлага, хамтын ойлголцол гэх мэт олон хүчин зүйлсээр төдийлөн товойх баг байхгүй гэж хэлж болно. Тиймээс саяболж өнгөрсөн уг тэмцээнийг ДАШТ-ий өмнөх хамгийн том сорилго байлаа гэж дүгнэхэд болохоор байна.
Холбоодын цомын алтан медалыг ийнхүү Германы шигшээ баг энгэртээ гялалзуулсан бол Москва хотноо болсон хүрэл медалын төлөөх тоглолтонд Португалын шигшээ баг Мексикийн шигшээг 2:1-ийн харьцаатай буулган авсан байна. Уг тоглолтонд Португалын шигшээ багийн сүпер од, багийн ахлагч Криштиану Роналду тоглоогүй юм. Тодруулбал тэрээр саяхан ихэр хүүхдүүд дээрээ очсон бөгөөд уг тоглолтоос чөлөө авсан байлаа. Түүнийг оролж Пэпэ ахлагчийн туузыг зүүн тоглолтонд оролцсон. Тэрээр нэг гоолыг тоглолтын 90+1 минутанд оруулж өөрийн хаалгандаа гоолдсон Нэтогийн алдааг зассан. Улмаар хоёр баг нэмэлт цаг сунган тоглож сэлгээгээр орж ирсэн Адриэн Португал оронд хожлын оноог авч ирсэн юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |