Төв аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Олон улсын стандартад нийцсэн Хөл бөмбөгийн талбайг Зуунмод хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа. Тус хөл бөмбөгийн талбайн ажлыг “Од-Орд” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэжээ.
Хөл бөмбөгийн талбайн нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо. Хөл бөмбөгийн талбайн нээлтийн арга хэмжээний үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны Цомын төлөө Төв аймгийн шигшээ баг шинэ талбайдаа Батлан Хамгаалахын Их Сургуулийн “Соёмбын барсууд” багийн хүлээн авч тоглон 5:2 харьцаатайгаар хожив.
Энэ 2017 онд Төв цэцэрлэгт хүрээлэнг бүрэн засварлаж байгаа бөгөөд хөл бөмбөгийн талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн “Од-Орд” ХХК сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажлыг хийж байна.
Уншиж байна |