Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв
2017-07-03

 

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 30-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу Grand Prix тэмцээнд оролцлоо.

 

Тус тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцсон.  Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд    МУГТ, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа зодоглож, мөнгөн медаль хүртэв. Мөн  эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

 

Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгө, Армийн ДАШТ-ий аварга, ОУХМ Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медаль, "Алдар" спорт хороо, "Женко" клубийн тамирчин, Армийн дэлхийн аварга ОУХМ Г.Алтанбагана Гран При ангилалд хүрэл медаль, 66 кг-ын жинд. "Женко" клубийн тамирчин ОУХМ Ё.Басхүү Гран При ангилалаас хүрэл медаль хүртлээ.

 

Мөн эрэгтэйчүүдийн -60кг-д  МУГТ Д.Амартүвшин мөнгө, МУГТ Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.

 

Нийтдээ манай улсын жүдочид найман медаль хүртлээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин