Испанийн Ла лигийн Валенсиа баг шинэ тоглогчоо зарлалаа. Тэдний энэ зуны эхний сонголт нь Сербийн шигшээ багийн хагас хамгаалагч Неманья Максимович болсон байна. Энэ жил 22 настай хагас хамгаалагчийн хувьд анх Словени, Казахстаны лигийн тоглолтуудад оролцож байсан юм.
Харин энэ удаад Европын шилдэг таван лигийн нэгэнд анх удаа хөл тавьж байна. Сүүлийн 2 улирлыг Казахстаны Астана хотод үдсэн тэрбээр 81 тоглолтод оролцож 12 гоол оруулсан аж.
Багийн удирдлагууд маргааш түүнийг албан ёсоор танилцуулах гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Валенсиа шинэ тоглогчтойгоо 5 жилийн гэрээ үзэглэх гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |