Хөлбөмбөгийн сүпер од Криштиану Роналду хоёр ихэр хүүтэй боллоо. Тэрээр үүнийгээ сошиал хуудсуудаараа зургийг нь тавьж дэлхийд зарласан юм. “Амьдралынхаа хоёр шинэ хайртай хүнийг тэвэрч байгаадаа баяртай байна” гэсэн тайлбартайгаар тус зургийг оруулсан юм.
Өдгөө 32 настай хөлбөмбөгчин залуу Лхагва гаригт шигшээ багийн хамтаар Конфэдрэшн Кап тэмцээнээс хасагдсан боловч гэртээ ирээд хувийн амьдралын хамгийн том үйл явдлуудын нэгээрээ үүнийгээ умартлаа.
Ихрүүд охин хүү хоёр бөгөөд тэдэнтэй байнгын завгүй амьдрал дунд уулзах завгүй байсан юм. Харин энэ Пүрэв гаригт тэднийг анх удаагаа тэвэрч буй агшин нь энэ юм. Ихрүүдийн нэрийг Матио, Эва гэдэг юм байна.
Роналду ингээд гурван хүүхдийн эцэг болж байгаа юм. Криштиану Роналду Жуниор хүү нь энэ жил 7 настай билээ.
Б. Энх-Амгалан