Дараа жил чөлөөт агент болмогцоо багаа орхино хэмээн айлгаад байгаа Пол Жоржыг Бостон Сэлтикс маш их сонирхож байгаа билээ. Тэгвэл Индиана Пэйсэрч лигийн шилдэг довтлогчдын нэгийг гарааны хэд хэдэн тоглогч болон драфтын эрх оролцуулан өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Драфтын эрхийг задалбал 2018 оны Брүүклин Нэтсийн эрх болон, мөн тус драфтын Лос Анжелас Лэйкэрсийн эрх хоёр юм байна. Тус хоёр эрх нь хоёулаа эхний 10 дотор, магадгүй эхний тав дотор сонголт хийх боломжтой эрх ч болж болзошгүй учраас наймаа мухардалд орсон бололтой. Учир нь Сэлтикс түүнийг авч гэмээнэ дараа жил чөлөөт агент болгон алдахгүй гэх баталгаа байхгүй байгаа юм.
Бостонгийн менежэр Дэнни Эйнж ийм эрсдэлтэй зүйл дээр нилээн нухацтай хандах нь ойлгомжтой. Тэдний хамгийн эхний үзэглэх гэрээ нь Гордон Хэйвард байх юм. Учир нь Гордон Хэйвардыг авч чадвал Пол Жоржыг Бостон хотод удаан хугацаанд үлдээх талаас нь нааштай ярилцаж болох учиртай.
Сэлтиксийн удирдлагууд Гордон Хэйвардтай ойрын 5 хоногт багтан уулзах юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |