Никс ерөнхийлөгчөө хайсаар байна
2017-06-30

 

Багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан албаны ерөнхийлөгч Фил Жэксоныг халсан Нью Иорк Никс түүний орыг залгах хүнийг чөлөөт агентын зах нээгдэхээс өмнө бушуу авахаар идэвхийлэн хайж байна. Энэ удаад тэд Кливлэнд Кавалерс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд хариуцаж байсан Дэвид Гриффинг ярилцлагад оруулахаар дууджээ.

 

Гриффиний хувьд энэ жилийн шигшээ цувралын дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм. Түүнийг уг ажилд Лос Анжелэс Клиппэрс багийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болоод байгаа Жэрри Вэст санал болгосон гэнэ.

 

Гриффин нь анх Финикс Санс багаар менежмэнтийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2014 оноос хойш Кливлэнд Кавалерсийн ерөнхий менежэрийн албыг хашиж байсан билээ.

 

Тэгвэл энэ ажилд сонирхолтой байгаа өөр нэг эрхэм бол Кэнтаки их сургуулийн Вайлд Кэтс багийн ахлах дасгалжуулагч Жон Калипари юм. Жон Калипаригийн хувьд 2009 оноос хойш Кэнтаки их сургуультай ажилласан. Энэ хугацаанд бусад коллеж, их сургуулиудаас олон тоглогчийг НБА-д оруулсан, залуу тоглогчдын хүрээлэл дунд нэр хүндтэй, танил тал ихтэй хүн юм. Харамсалтай нь Никс түүнийг сонирхохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

7 сарын нэгнээс чөлөөт агентын хүн зах нээгдмэгц танил тал ихтэй, од тоглогчдыг өөртөө урвуулах боломжтой, менежэр Никсд хэрэгтэй байгаа нь ойлгомжтой юм.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин