Манчестер Юнайтед клубт нэгдэхэд ойрхон байгаа Хорватын шилдэг хөлбөмбөгчин Иван Перишич зуны амралтаа нутагтаа өнгөрүүлж байна. Тэрбээр саяхан Хорватын Пореч хотод нээлтээ хийсэн элсний волейболын Дэлхийн цувралын ээлжит тэмцээнд оролцож байна. Энэ нь жил бүр зохиогддог мэжор ангиллын тэмцээн юм.
Тэрбээр өөрийн орны мэргэжлийн волейболчин Никса Делл Оркотой хамтран уг тэмцээнд оролцож байгаа бөгөөд “А” хэсэгт багтан АНУ, Бразилийн багуудтай өрсөлдөж байгаа юм. Одоогоор түүний баг нэг ч хожил аваагүй, хэсгийнхээ сүүлийн байранд жагсаж байгаа гэнэ. Өчигдөр тэд Бразилийн багийн эсрэг сүүлийн тоглолтоо хийх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж тоглолт 12 цагаар хойшилжээ.
Г.Баяраа
Уншиж байна |