Эльфин Эванс Польшийн раллиг тэргүүлж байна
2017-06-30

Раллигийн ДАШТ-ий энэ улирлын 8 дахь уралдаан Польш улсад эхэллээ. 74 дэх удаагаа зохиогдож байгаа Польшийн ралли нийт 23 шаттайгаар 338 км зайд болох юм. Өчигдөр эхний шатны уралдаан Миколайки авто аренад болсон байна. Нийт 2.5 км уртай авто тойруулгад болсон энэхүү шатанд хамгийн сайн хугацааг Их Британийн тамирчин Эльфин Эванс үзүүлсэн байна.

 

 

Эм-Спорт багийн гишүүн тэрбээр 1 минут 44.4 секундын хугацаанд барианд орсон юм. Тэгвэл дараагийн байранд тэргүүлэгчээс 0.8 секундын зөрүүтэй барианы шугам давсан Бельгийн Тьерри Нэвилл бичигдсэн бол Францын шилдэг тамирчин Себастьен Ожье 0.9 секундын алдагдалтай хүснэгтийн III байранд жагссан байна.

 

Нийт дөрвөн өдөр үргэлжлэх Польшийн раллигийн 2 дахь өдөр тамирчид 2-10 дахь шатны уралдаануудаа хийнэ. Раллигийн ялагч энэ ням гарагт тодрох аж.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин