Ирэх VIII сард Флойд Мэйуэйдерийн эсрэг тулалдах UFC-ийн аварга Конор МакГрегор бэлтгэлээ эхлүүлээд байна. Холимог тулааны супер од энэ удаад мэргэжлийн боксын дүрмээр, Дэлхийн шилдгийн эсрэг өрсөлдөх учраас олон шинэ сорилттой тулах нь гарцаагүй.
Хамгийн сүүлийн мэдээллээр Конор зодог тайлсан шилдэг боксчинтой хамт бэлтгэл тулаан (спарринг) хийхээр ярилцаж байгаа гэнэ. Энэ нь АНУ-ын тамирчин Пол Малиньяджи аж. Өнгөрсөн III сард зодог тайлсан тэрбээр өдгөө боксын тайлбарлагчийн ажлыг хийж байгаа юм.
П. Малиньяджи нийт 17 жил үргэлжилсэн мэргэжлийн замналдаа 44 тулааныг хийж 36-д нь ялалт байгуулсан бөгөөд 2 өөр жинд Дэлхийн аварга болж байсан туршлагатай тулаанч билээ.
Г.Баяраа
Уншиж байна |