Италийн Ювэнтус клуб ирэх жил дахин Аваргуудын лигт дайралт хийх нь гарцаагүй. Тиймдээ ч хэд хэдэн тоглогчоор хүчээ зузаатгахаар ажиллаж байгаа билээ. Энэ удаад гол өрсөлдөгч Фиорентина клубээс тоглогч авахаар санал хүргүүлсэн бөгөөд довтлогч Федерико Бернардескигийн төлөө 35 сая еврог санал болгожээ. Уг нь Фиорентина 23 настай Итали довтлогчийг 40 сая еврогоор үнэлээд байгаа юм.
Италийн “Gazzetta dello Sport” сонинд нийтэлсээр Хөгшин хатагтай нар 30 саяыг бэлнээр төлж, үлдсэн 5 сая еврог тоглолтын бонус болгон өгөх саналыг Фиорентинад тавьжээ. Фиорентина довтлогчтойгоо гэрээ сунгах сонирхолтой байгаа ч том багуудын санал болгох өндөр цалинг давж гарах магадлал тун бага юм. Энэ нь Ювэнтусын гол хөшүүргэ болох нь гарцаагүй биз ээ.
Г.Баяраа
Уншиж байна |