Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана
2017-06-29

Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжуүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зурлаа.

 

Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчинг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог. Өнөөдөр ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэв.

 

2001 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 залуу боловсон хүчин суралцаж эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа аж. Эдгээр суралцагсад төрийн захиргааны байгууллагууд,  Монгол банк зэрэг олон салбарт ажиллаж байна.

 

Энэ жил хэрэгжих хөтөлбөрийн онцлог нь хувийн хэвшилд ажиллаж байгаа Япон хэлтэй залуусыг хамруулахаар болсон явдал ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаж хамрагдах боломжтой юм бол
2017-06-29
urnaa:
ene tetgelegt turiin alband ariin haalga, hahuulaar ortsoid tgd tetgelegt yabhiin tuld bas hahuuldaj yabdag buur togtdon zurshiltai basiim ashgui ene arai joohon deeredej hubiin hebshild bgaa engiin ard zaluuchuud yabh ni dee
2017-06-29