Чөлөөт агентын зах зээлд хамгийн эрэлттэй тоглогчдын нэг болоод байгаа Гордон Хэйвард энэ долоо хоногт багуудтай уулзахаар товлосон байна. Тэрээр Бямба гаригт Маиами Хиттэй, харин Даваа гаригт Ютатай уулзах бол түүнийхээ дараа Бостон Сэлтикстэй уулзах гэнэ.
Гордон Хэйвардад хамгийн өндөр гэрээ санал болгож чадах баг нь Юта Жазз юм. Тэд түүнд 5 жилийн 180 саяын гэрээ санал болгох боломжтой. Харин бусад багууд 4 жилийн 140 сая орчмын гэрээг санал болгох боломжтой юм.
Одоо 27 настай залуугийн хувьд Рүди Гоберийн хамтаар Ютагийн ирээдүй гэгдэж байсан. Түүнийгээ ч энэ улиралд хангалттай харуулсан. Хэдий олон тооны гэмтэл бэртэл байсан ч гэсэн тэд багаа чирэн хасагдах шатны хоёрдугаар шат хүртэл явсан билээ. 203 см өндөртэй цагаан залуугийн хувьд 2010 оны драфтаар ес дэх сонголт болон Юта Жаззын эгнээнд нэгдэж байсан. Энэ улиралд тэрээр 22 оноо дунджилсан бөгөөд довтолгооны гүйцэтгэлийн хувь 47 байсан юм. Мөн гурвын шугам буюу аркны араас 40 хувьтай довтолж байсан нь маш өндөр тоо юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |