Нью Иорк Никс саяхан багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан албаны дарга, ерөнхийлөгч Фил Жэксоныг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд хэнийг авах бол гэсэн асуулт урган гараад байгаа. Тэгвэл тэд Торонто Рэпторсын ерөнхий менежэр Масай Ужириг хамгийн түрүүнд авах зорилготой байгаа гэнэ. 2013 онд Дэнвэрээс Торонто руу нисэж байсан Масай Ужири нь өдгөө хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх түвшний менежэр болчихоод байгаа билээ. Масай Ужиригийн талаар сүүлийн нэг жилийн хугацаанд менежэрээс арай дээгүүр түвшний алба горилж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Тэгвэл Никст очсоноор амьдрахад таатай орчин, том зах зээл, албан тушаалын дэвшилт гээд хүссэн бүхэн нь байх боломжтой харагдаж байна.
Гэхдээ одоогийн байдлаар Масай Ужиритай уулзах хүсэлтээ Никсийн удирдлагууд Канадын багт тавиагүй байгаа гэнэ. Хэдий тийм боловч лигийн эх сурвалжууд энэ шилжилт болно гэдэгт Никсийн удирдлагууд итгэлтэй байгаа талаар мэдээлж байна. Дашрамд сонирхуулахад анх Масай Ужириг Рэпторст ажилд авч байсан Тим Лэйвэкэ гэгч нь одоо Никсийн төлөө ажиллаж байгаа юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |