Рокэтсийн талбайн шинэ жанжин
2017-06-29

 

Хьюстон Рокэтс талбайн жанжин Крис Полыг эгнээндээ нэгтгэлээ. Нийт 8 тоглогч оролцсон наймаа хоёр багийн хооронд болсон байна. Патрик Бэвэрли, Сэм Дэккэр, Монтрэз Харрэл, Даррун Хиллард, ДэАндрэ Лиггинс, Лу Уиллиамс, Кайл Вилтжэр гэсэн долоон тоглогч болон драфтын нэгддүгээр тойргийн эрхээр өдгөө 32 настай Крис Пол “Пуужингууд”-ын нэг болж байна. Түүнийг нэгтгэсэн талаараа багийн эзэн Лесли Александр “Дарааллан аварга авснаас хойш манай багийн гол зорилго гуравдах баннэрийг өлгөх байсаар ирсэн. Шилдэг дасгалжуулагч Майк Д’Антонигийн системд Крис Пол, Жэймс Хардэн гэсэн хоёр гайхалтай тоглогч тоглох болсон нь энэ зорилгод хүрэх хугацааг маш богино болгоно гэдэгт итгэж байна” гэжээ.

 

Рокэтс уг наймааг бүтээхийн тулд 5 өөр багтай наймаа хийсэн байна. Үүнийг задалбал.

 

* Атлантагаас Райн Кэллиг бэлэн мөнгөөр тулсан

* ДэАндрэ Лиггинсийг Далласаас бэлэн мөнгөөр авсан

* Даррун Хиллардыг Дэтройтоос бэлэн мөнгөөр авсан

* Шон Лонгийг Филаделфи 76 багаас драфтын хоёрдугаар тойргийн эрх, бэлэн мөнгөөр авсан

* Тим Куартермэнийг Портлэнд Трэйлблэйзэрсээс бэлэн мөнгөөр авсан.

 

Эдгээр бүх үйлдлүүд нь Крис Полыг авахын тулд хийсэн нүүдлүүд байсан юм. Одоо гэхдээ түүнтэй гэрээний сунгалтыг ирэх жилдээ багтаан хийх хэрэгтэй болж байгаа юм. Учир нь Крис Полын гэрээ дараа улирлаар дуусч байгаа. Гэхдээ Жэймс Харден, Крис Полын нэгдэл нь бүсийн өрсөлдөөнд нөлөөлж, цаашлаад өөрсдийгөө аварга авч болохуйц баг болгож байна. Жэймс Хардэн, Крис Пол нар нь хоёулаа аварга авч үзээгүй тоглогчид билээ.

 

Б. Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин