Олон улсын дугуйн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, Тур де Франст оролцох 198 дугуйчнаас нэг нь хасагдаж байгааг зарлажээ. Энэ тамирчин нь Трек Сегафредо багийн гишүүн Андре Кардосо байсан гэнэ. Учир нь түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тодруулбал түүний цусны шинжилгээнээс цус шингэрүүлэх үйлчилгээтэй Эритопоетин гэх хориотой бодис илэрчээ.
ОУДХ-ны дүрэм ёсоор тухайн тамирчны эхний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд уралдаан тэмцээнд оролцох эрхийг түр хасдаг байна. Улмаар “В” сорьцын хариу гарсны дараа асуудлыг авч хэлэлцдэг аж. Иймээс 32 настай Португал эр энэ оны Тур де Франст оролцох боломжгүй боллоо.
Андре Кардосо тэмцээний гол оролцогч Алберто Контадорын багт хүчин зүтгэх байсан юм. 2006 оноос хойш мэргэжлийн багуудад уралдаж байгаа уулын мастерын хувьд өнгөрсөн намар Трек-Сегафредо багт нэгдсэн юм.
Г.Баяраа
Уншиж байна |