Арсенал клубын шилдэг хагас хамгаалагч Жэк Уильшер өнгөрсөн улирлыг Борнмут клубт зээлээр тоглож үдсэн. Улирлын туршид үр дүнтэй тоглож байсан тэрбээр зээлээр өнгөрүүлэх сүүлийн долоо хоногтоо хөлдөө хүнд гэмтэл авсан юм. Харамсалтай нь түүний гэмтэл тийм ч хурдан эдгэрэхгүй аж.
Зуны амралтаа гэр бүлийнхээ хамт өнгөрүүлж байгаа тэрбээр Арсеналтай хамт улирлын өмнөх аялан тоглолтод оролцох боломжгүй байгаа гэнэ. Их Буучдын хувьд ирэх улирлын өмнө Австрали, Хятад улсаар аялан тоглолт хийх хуваарьтай байна.
Г.Баяраа
Уншиж байна |