Жил бүр Тур де Франс уралдааны өмнө шинэ загварын дугуй танилцуулдаг уламжлалтай. Энэ оны хувьд салхи хагалж, Мерида компани шинэ загвараа олон нийтэд дэлгэжээ.
Энэ нь 3 жилийн өмнө хийгдэж байсан Reacto-2 загварын шинэчилсэн хувилбар юм. Герман улсад удирдлагатай ч үндсэн үйл ажиллагаагаа Тайваньд явуулдаг тус компанийн хувьд 3 дахь үеийн Reacto загвараа олон талаар сайжирсан гэдгийг баталж байгаа юм.
Дугуйн хамгийн том давуу тал нь хүч хэмнэлт гэнэ. Аэродинамикийн хувьд төгс шийдэлтэй болсон энэ дугуйг 100 км ганцаарчилсан аялалаар туршиж үзсэн байна. Үр дүн тун сонирхолтой гарсан бөгөөд энгийн дугуйнаас 30 хувь бага хэмжээний хүчээр дээрх зайг туулжээ.
Одоогоор ердөө 2 төрлийн хэмжээгээр гараад байгаа энэ дугуйг бүрэн тоноглолтойгоор хэмжиж үзвэл 7.88 кг татах гэнэ. Merida Reacto 3 загварыг энэ жил зөвхөн Бахрейн Мерида багийн гишүүд л унаж уралдах юм. Харин ирэх 2018 оны улирлаас эхлэн Дэлхийн нийтэд худалдаанд гаргах аж.
Г.Баяраа
Уншиж байна |