Монгол кино Москвад нээлтээ хийв

Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон.
Тус кино наадмын үеэр “Mongolian Social Channel” студийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино ОХУ-ын Москва хотын “Октябрь” кино театрт энэ сарын 25-ны өдөр үзэгчдийн хүртээл болжээ.
Тус киног Москва дахь монгол иргэд төдийгүй кино урлагийн шүүмжлэгч, сэтгүүлчид зэрэг хүмүүс үзэж сонирхсон аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ