Өнгөрөгч өдрүүдэд буюу зургаа дугаар сарын 17-25-ны хооронд болсон Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид нийлбэр оноогоор тэргүүлсэн байна. Уг тэмцээнд Зүүн Азийн 10 орны 400 гаран тамирчин оюун ухаанаа сорьсон юм. Тус тэмцээний рапид төрөлд Вьетнам улс 8 алт, 9 мөнгө, 7 хүрэл медал хүртсэн бол Монгол Улсын баг тамирчид 6 алт, 5 мөнгө, 4 хүрэл медал хүртсэн юм. Тус хоёр улс ихэнхи медалыг энэ ангилалд хамсан бол Малайз, Сингапур, Тайвань гэсэн улсууд тус бүр нэг нэг хүрэл медаль хүртсэн байна.
Тэгвэл Близ төрөлд Монгол улс 7 алт 7 мөнгө 11 хүрэл медаль хүртсэн бол Вьетнам улсын баг тамирчид 7 алт 7 мөнгө 3 хүрэл медал хүртсэн юм. Харин тэмцээний үндсэн төрөл болох стандарт төрөлд манай өсөвөрийн шатарчид 8 алт 8 мөнгө 10 хүрэл медал хүртсэн юм. Гол өрсөлдөгчид болох Вьетнамын тамирчид 6 алт 5 мөнгө 3 хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Нэгдсэн дүнгээр ийнхүү Монголын баг нэгдүгээр байранд орсон бол Вьетнам удааллаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |