Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо
2017-06-28

 

2014 оны шилдэг шинэ тоглогч болж байсан Майкл Картэр Уиллиамс багаас хамааралгүй чөлөөт агент боллоо. Багийн мэдэлд байсан сүүлийн жилийн гэрээгээ Чикаго Буллз цуцалснаар ийнхүү талууд хоёр тийшээ болж байгаа юм.

 

Филаделфи 76-д драфтлагдаж, Милуоки Бакс, Чикаго Буллз гэсэн багуудыг дамжсан залуу өөрийн идэвхигүй тоглолт, залхуу хамгаалалт, шидэлтээ сайжруулаагүй гэсэн шалтгаануудын улмаас ийнхүү өндөр дүнтэй гэрээ байгуулж чадахгүй явна.

 

Ингэснээр Чикаго Буллзын хувьд Ражон Рондо, Крис Данн, Камерон Пэйн гэсэн гурван тоглогчийг холбогчийн байрлалдаа ашиглах төлөвлөгөөтэй болж байна.

 

Б. Энх- Амгалан

Shuud.mn
Сонин хачин