ИСПН-ий сэтгүүлч Роёс Янгийн мэдээлж байгаагаар лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч, Оклахома Сити Тандэрийн сүпер од Рассэл Вэстбрүүк багтайгаа 5 жилийн дээд үнийн гэрээийн сунгалт хийнэ гэнэ.
7 сарын нэгэнд түүнтэй энэ гэрээг үзэглэснээр Рассэл Вэстбрүүк лигийн түүхэндэх хамгийн өндөр цалинтай тоглогч болох юм.
Рассэлын хамгийн ойрын эх сурвалжууд 7 сарын нэгний 00:01 цаг болмогц талууд гэрээгээ үзэглэх талаар мэдэгдсэн юм. Өнгөрсөн зун Кэвин Дуртантыг алдсан нь ОКС-г хүнд шархдуулсан. Хэрвээ тэд Рассэл Вэстбрүүкийг алдвал энэ шарх улам хүндэрч, нэг ёсондоо баг мөхөх байсан. Улирлын дундуур Рассэлийг Лос Анжелэс Лэйкэрс рүү очно хэмээн таамаг гараад байсан ч үүнийг няцаасан мэдээлэл Америкийн хэвлэл мэдээллээр гарч эхэллээ. Энэ нь тус багийн хөгжөөн дэмжигчдэд мэдээж таатай зүйл болж байгаа нь ойлгомжтой.
Тэгвэл Лос Анжелэс Лэйкэрст дараа зун нэгдэж магадгүй гэгдээд байсан Пол Жорж, Рассэл Вэстбрүүк гэсэн хослолын талаарх яриа эхлээгүй байхдаа дуусгавар болж байна гэж ойлгож болохоор байна. Энэ тохиолдолд Рассэлын энэ шийдвэр Пол Жоржийн багаа орхих эсэхэд нөлөөлж болох юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |