Чөлөөт агент болно гэдэг өөрсдийнхөө багтаа хэр үнэнч вэ гэдгийг батлах сонголт гэсэн үг. Хэдий тийм биш байсан ч гэсэн тоглогчид багтайгаа өндөр дүнтэй гэрээ хийж үлдэхийг зорьдог. Тэгвэл Данило Галлинари үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна.
Тэрээр Италийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагатаа “Наггэтс миний эхний сонголт биш. Гэхдээ бусад багуудтай адилхан боломжтой гэж хэлмээр байна. Дэнвэрийн давуу тал нь тэд надад 5 жилийн гэрээ санал болгох боломжтой. Харин бусад багууд 4 жилийн гэрээ л санал болгоно. Гэвч үүнээс үл хамааран гэрээ байгуулах тал дээр бүх багууд эн тэнцүү юм.” хэмээсэн юм.
Итали довтлогч багаа орхивол хаана очих вэ?
Б. Энх-Амгалан
Уншиж байна |