Бостон Сэлтиксийн эзэрхийлэх төлөвлөгөө
2017-06-28

 

“Yahoo Sports”-ын Адриан Вожнаровскигийн мэдээлж байгаагаар энэ зуны чөлөөт агентийн зах зээлд хамгийн завгүй ажиллах баг нь Бостон Сэлтикс байх бололтой.

 

Сэлтикс энэ зун чөлөөт агентийн зах дээрээс Гордон Хэйвардыг авч, наймааны ширээн дээрээс Пол Жоржийг авахыг зорьж байгаа гэнэ. Цалингийн цэс Бостон Сэлтикст хангалттай байгаан дээр дараа жил багаа орхих талаар мэдэгдээд байгаа Жоржийг авахаар Индиана Пэйсэрстэй наймааны ширээний ард сууж, хамгийн тохиромжтой зүйлсийг санал болгох баг нь Бостон Сэлтикс юм. Цалингийн цэс жил тутам өсөж байгаан дээр тэдэнд өндөр гэрээтэй тоглогч Ал Хорфордоос өөр байхгүй, мөн энэ жил бүсийн шигшээд шалгарсан тогтолцоо, рүүкий буюу НБА-д анх орж ирээд байгуулсан гэрээ нь дуусаагүй боловч хэдийнэ туршлагатай болсон сэлгээний бүрэлдэхүүн, лигийн хамгийн олон түрүү бүхий түүхэн уламжлал гэх мэт зүйлс Бостон хотод бий.

 

Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар Бостон Сэлтикс Пол Жоржыг аваад гэрээний сунгалт хийж чадна гэж маш их итгэлтэй байгаа гэнэ. Харин Хэйвардын тухайд чөлөөт агентийн зах зээлд хамгийн өндөр дүнтэй гэрээг санал болгож чадах баг нь түүний одоогийн баг болох  Юта Жазз. Тэд түүнд 5 жилийн хамгийн өндөр дүнтэй гэрээг санал болгож чадна. Харин Ютагийн араас орох дараагийн баг нь Бостон Сэлтикс. 4 жилийн хамгийн өндөр гэрээг бүх одод довтлогчид Бостон санал болгохын дээр түүний оюутан ахуйн дасгалжуулагч Брэд Стивэнс Хэйвардыг угтан авах нь энэ гэрээний боломжийг үлэмж нэмэгдүүлж байгаа юм.

 

Магадгүй Хэйвардтай гэрээ байгуулж чадвал Пол Жорж аварга авахуйц багт нэгдэж байгаа учраас гэрээний сунгалтыг хийж магадгүй талаар зарим эх сурвалж мэдээлжээ.

 

Мөн Сэлтикс дээрх хоёр тоглогчоос гадна Блэйк Гриффинийг нөөц төлөвлөгөөндөө оруулаад байгаа юм.

 

            Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин