Кармэло Энтони гэрээг нь худалдаж авах хэлэлцээрийн талаар төлөөлөгчөөрөө дамжуулан Нью Иорк Никс багийн удирдлагуудтай дахин холбогдлоо. Энэ талаар ИСПН-ийн Марк Стэйн мэдээлж байна. Гэхдээ Мэло Нью Иорк хотдоо амьдрах хүсэлтэй байгаатай давхцан Никс ч гэсэн түүний энэ санааг дэмжихгүй байгаа юм. Тодруулбал Мэлогийн салсан эхнэр Ла Ла саяхан нэг телевизийн шоунд оролцож байх үеэрээ өөртэй нь хамт амьдарч байгаа 10 настай хүү Киянаасаа холдох буюу Нью Иорк хотоос өөр газар амьдрах хүсэл Мэлод байхгүй талаар ам нээсэн юм.
Мэлогийн одоо хүчинтэй байгаа гэрээ нь 2018 оны зун цуцлах эрхтэйгээр дахин нэг жилийн хугацаа үлдээд байгаа юм.
Багийн ерөнхийлөгч Фил Жэксон харин Мэлог гэрээнийхээ солилцоонд орох эрхээ өөрөө шийдэх заалтыг цуцалж Никсийг орхиосой гэж хүсэж байгаагаа илэрхийлээд амжсан. Энэ оны хоёрдугаар сард Мэло Лос Анжелэс Клиппэрс багт наймаагаар очих боломжтой байсан ч өөрийн гэрээний заалтыг эдэлж хоёр багийн тохиролцоог мухардалд оруулсан юм.
Никсд өнгөрүүлсэн зургаан жил нь Мэлогийн замналын хувьд тийм ч сайн байгаагүйг бид мэднэ. Тэр тусмаа Фил Жэксоны удирдлаган доор. Ийм учир шалтгаануудын улмаас хоёр тал тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм.
Хэрвээ Мэлогийн гэрээг худалдаж авбал буюу түүний үлдсэн гэрээн дэх хугацааны мөнгийг нэгмөр өгөөд түүнээс салахдаа тулбал Никс санхүүгийн маш том алдагдалд орохын дээр Мэлог зүгээр алдах болно. Гэхдээ Фил Жэксон Мэлотой таарамжгүй харилцаатайн дээр баг нь уналтын он жилүүдтэй нүүр тулахад ойрхон байгаа гэсэн нөхцөл байдалтайгаар үйл явдал өрнөж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |