Мэнни Пакъяо: Би энэ тулааныг үзмээргүй байна
2017-06-28

АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйуэйдер, UFC-н  тулаанч Конор МакГрегор нарын тулаан энэ оны VIII сард болно. Спорт сонирхогчдын хувьд энэхүү тулаан хүсэн хүлээсэн зүйл болоод байгаа бол мэргэжлийн тамирчид харин үүнийг огт өөрөөр хүлээн авч байна.

 

 

Ердөө долоо хоногийн өмнө Казахстаны нэрт тулаанч Дэлхийн аварга Геннади Головкин энэ тулааныг “циркийн үзүүлбэр” гэж дүгнэсэн бол Филиппиний нэрт боксчин Мэнни Пакъяо мөн ижил үзэл бодолтой байгаагаа хэлжээ.

 

Пакман хэлэхдээ “Би энэ тулааны үзэхийг хүсэхгүй байна. МакГрегорт ямар ч боломж байхгүй. Энэ нь намайг багагүй шаналгаж байгаа” гэжээ. Өөрөөр хэлбэл Мэнни Пакъяо энэхүү тулааныг зүгээр л их мөнгөний төлөөх шоу гэж үзэж байна.

 

Харин Пакъяо үүний оронд Мэйуэйдэртэй дахин тулаан хийхийг хүсч байгаагаа нуусангүй. Өмнө тэрбээр Америк эрийн эсрэг 12 раунд тоглож шүүгчийн саналаар ялагдаж байсан юм. Мэнни Пакъяогийн мэргэжлийн замналын 68 дахь тулаан энэ долоо хоногийн ням гарагт Австралийн Брисбэйн хотод болох бөгөөд нутгийн боксчин Жефф Хорны эсрэг тоглох билээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин