Испанийн Сагсанбөмбөгийн лигийн шилдэг багуудын тоонд Валенсия клуб зүй ёсоор багтдаг. Ла лиг болон Евролигт өнгөрсөн улирлын туршид сайн тоглолтыг үзүүлж байсан тэд шинэхэн довтлогчийг эгнээндээ нэгтгэжээ. Тус баг Канадын шигшээ багийн довтлогч Аарон Доорнекамптай 2 жилийн гэрээ хийсэн байна.
Хоёр метр өндөр нуруутай, шидэлт сайтай энэ довтлогч өнгөрсөн жил Испанийн лигийн Канариас клубт тоглож өөрийгөө таниулсан бөгөөд 12.3 оноо дунджилж, холын шидэлтийг 42.6 хувьтай гүйцэтгэсэн юм. Нидерланд гаралтай Канад сагсанбөмбөгч энэ жил 31 настай хүрч байгаа. Тэрбээр Канадын шигшээ багийн нэрийн өмнөөс тоглож 2005 оны Залуучуудын ДАШТ-с хүрэл медаль, 2015 оны Америкийн АШТ-с хүрэл медаль, 2015 оны Пан Америкийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |