Холбогч төв Казинс
2017-06-27

 

ДэМаркус Казинсийг багтраа өвтэй, муухай араншинтай гээд муулаад байвал мундахгүй олон зүйл байдаг. Тэгвэл Казинс нь 210 см өндөртэй 123 кг жинтэй. Түүнийг илүүдэл жинтэй гэж сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд үе үе шүүмжилдэг. Тэгвэл дараа улирлаас эхлээд жингийн холбогдолтой шүүмжлэл дагуулах нь багасах бололтой.

 

Жулиус Рандлтэй ажиллаж байсан хувийн дасгалжуулагчтай ажиллаж, зөв хооллолтын дэглэм барьж багагүй жин хасаад байгаа юм байна. Түүний энэ байдалд Алвин Жэнтри сэтгэл хангалуун байгаа бөгөөд түүнийг дараа улирлаас холбогч-төв болгоно гэж хүртэл нэрлээд байгаа талаар Yahoo Sports дээр гарсан байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин