Жэфф Ван Ганди АНУ-ын шигшээ багийг дасгалжуулахаар болсон байна. Гэхдээ түүний дасгалжуулах энэ багт одоогоор мэргэжлийн тамирчид багтаагүй байгаа юм. Энэ нь 2019 онд болох Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт юм. 11 жил НБА-д баг дасгалжуулсан туршлагатай Гандигийн энэ багт хөгжлийн лиг болон хилийн чанадад тоглодог АНУ-ын иргэншилтэй тоглогчид багтана. Албан ёсны мэдээллийг энэ долоо хоногт багтаан өгөх талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Гандигийн хувьд 2007 онд Хьюстон Рокэтс багийг дасгалжуулж байснаас хойшхи хамгийн анхны тохиолдол нь энэ юм. Тэрээр энэ жил хэд хэдэн багийн ахлах дасгалжуулагчийн албанд горилж байсан ч бүтэлгүйтээд байсан билээ.
Харин 2019 онд БНХАУ-д болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Майк Шишевскиг оролж Сан Антонио Спөрс багийн ахлах дасгалжуулагч Грег Попович дасгалжуулах юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |