НБА-ын “сонгууль” боллоо
2017-06-27

 

“NBA awards 2017” ёслолын арга хэмжээ болж дууслаа. Улирлын турш бусдыгаа тэргүүлсэн тоглогчдыг нэг дор цуглуулж, Оскар, Грэмми зэрэг шилдэг тодруулах ёслолын арга хэмжээтэй адил системээр явагдсан НБА-ын шилдгүүдийг тодруулах ёслолыг Канадын реппэр Дрэйк хөтөлж, Ники Минаж тэргүүтэй урлагийн одууд чимлээ.

 

Энэхүү арга хэмжээнээс тодорсон шилдгүүдийг та бүхэнд танилцуулж байна.

 

1. Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч:                            Рассэл Вэстбрүүк /Оклахома Сити Тандэр/

2. Оны шилдэг Дасгалжуулагч:                              Майк Д’Антони /Хьюстон Рокэтс/

3. Амжилт нь ахисан тоглогч:                                 Яннис Адэтокумбо /Милуоки Бакс/

4. Шилдэг Зургаа дахь тоглогч:                              Эрик Гордон /Хьюстон Рокэтс/

5. Шилдэг хамгаалан тоглогч:                                 Дрэймонд Грийн /Голден Стэйт Уорриорс/

6. Оны шилдэг шинэ тоглогч:                                  Малколм Брогдон /Милуоки Бакс/

7. Хамгийн үлгэр жишээ тоглогч:                            Кэмба Уолкэр /Шарлот Хорнэтс/

8. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан тоглогч:    Азаиа Томас /Бостон Сэлтикс/

9. Оны шилдэг гүйцэтгэл:                                       Клэй Томпсоны нэг тоглолтын 29 минутанд 60 оноо авсан тоглолт

10. Багийн шилдэг хамтрагч:                                  Дөрк Новицки /Даллас Маварекс/

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин