Сагсан бөмбөгийн Евролигийн шилдэг багуудын нэг ОХУ-ын ЦСКА Москва баг энэ зун бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах нь тодорхой. Учир нь тус багийн хэд хэдэн тоглогчийн гэрээ дуусч байгаа юм. Харин багийн удирдлагууд Америк довтлогч Кори Хиггинсийг авч үлдэхээр болсон бөгөөд түүнд 2 жилийн шинэ гэрээг санал болгосон байна.
NBA-н Шарлотт Бобкатс багт тоглож байсан тэрбээр сүүлийн 2 улирал дараалан Оросын багт тоглосон бөгөөд сэлгээнээс тоглож 9.2 оноо, 8.6 самбараас бөмбөг авалтыг хийж байсан юм. Гурван онооны шидэлтийг тун өндөр хувьтай гүйцэтгэж байгаа Хиггинс өнгөрсөн улиралд 54 хувьтай шидэж, Евролигийг тэргүүлсэн аж.
Г.Баяраа
Уншиж байна |