Испанийн Реал Мадрид багийн довтлогч Алваро Мората Английн Манчестер Юнайтед багт очих тухай яриа сүүлийн нэг сарын гол сэдвүүдийн тоонд багтаж байсан. Тэгвэл энэ наймаа удахгүй шийдэгдэж магадгүй байна.
Тодруулбал Манчестер Юнайтед баг энэ долоо хоногтоо багтаж Алваро Моратаг авна гэж Испанийн Марка сонинд нийтэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр талууд 60 сая фунтээр тохиролцоонд хүрсэн байна. Мората өмнө нь Португал мэргэжилтэн Жосе Моуриньюгийн удирдлага дор тоглож байсан удаатай билээ.
Г.Баяраа
Уншиж байна |