Өнгөрсөн улиралд өндөр амжилт үзүүлсэн Францын Монако багаас хэд хэдэн тоглогчид том багуудын хараанд өртөөд байгаа. Тэдний нэг болох Франц хагас хамгаалагч Тьемуэ Бакайоко Английн аварга Челси клубт очих нь тодорхой болжээ. Английн багийн менежер Антонио Контегийн арга барилд тун сайн тохирно гэгдэж байгаа Франц залуугийн хувьд энэ оны III сард шигшээ багтаа дуудагдан тоглосон юм. Тэрбээр 2014 онд Монакод нэгдсэнээс хойш 3 улирлыг үдэхдээ 92 тоглолтод оролцож, 5 гоол оруулсан байна.
Хэдий наймаа хийгдсэн нь тодорхой болоод байгаа ч 22 настай Бакайокогийн төлөө Челси клуб ямар хэмжээний мөнгө зарлагадсан нь ил болоогүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ долоо хоногтоо багтаж солилцооны мэдээлэл ил болох гэнэ.
Г.Баяраа
Уншиж байна |